Алтны бичил уурхайд хууль бусаар хэрэглэгдэж буй мөнгөн уснаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчны асуудлууд, түүний сөрөг үр нөлөөг бууруулах, тогтвортой хөгжлийн боломжоор хангах зорилгоор Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран planetGOLD хөтөлбөрийн хүрээнд planetGOLD Монгол төслийг 2019-2025 онд Монгол Улсад хэрэгжүүлж ажиллалаа. Уг төслийг Канадын Алтны бичил уурхайн зөвлөл Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-тай хамтран гүйцэтгэсэн юм.
БИЧИЛ УУРХАЙН АЛБАЖУУЛАЛТ БА БОДЛОГЫН ОРЧНЫ ДЭМЖЛЭГ
Мөнгөн усны болзошгүй хэрэглээ, хууль бус алт олборлолтын улмаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, газрын эвдрэл доройтол үүсэхээс сэргийлэхэд бичил уурхайн албажуулалт онцгой ач холбогдолтой. Иймд төслийн зүгээс эрх зүйн орчныг сайжруулах; зөвшөөрөлтэй, хариуцлагатай олборлолтыг дэмжих; байгаль орчныг хамгаалах зорилгоор өргөн хүрээтэй мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, бодлогын санал, зөвлөмжийг боловсруулж ажиллав.
Үр дүнгээс дурдвал:
- Зорилтот бичил уурхайчдын тоо: 1,090
- 158 бичил уурхайчныг албажуулахад ажлын байранд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн.
- Дор дурдсан судалгааны тайлангуудыг боловсруулж, бодлогын баримт бичигт санал, зөвлөмж өгөх замаар эрх зүйн орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан.
Хууль, журмын шинэчлэл дэх дэмжлэг
-
"Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” Засгийн газрын 296-р тогтоолоор батлагдсан журамд бодлогын санал, зөвлөмж өгөв.
-
"Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох шинэ журмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж бэлтгэв.
-
Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмуудад санал, зөвлөмж өгөв.
-
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал өгөв.
Судалгааны тайлангууд
-
Бичил уурхайн талбайн үнэлгээ (2019)
-
planetGOLD Монгол төслийн бүс нутагт дахь алтны бичил уурхайн нөхцөл байдал (2021)
-
Алтны бичил уурхай дахь жендэрийн нөхцөл байдлын зураглал (2021)
-
Монгол Улсын бичил уурхай дахь алтны худалдаа (2022)
-
Монгол Улсын алтны бичил уурхайн салбарын эрх зүйн орчны дүн шинжилгээ (2022)
-
Алтны бичил уурхайчдын нийгмийн зайлшгүй үйлчилгээний боломж, хүртээмжийн судалгаа (2024)
ХАРИУЦЛАГАТАЙ, АЛБАН ЁСНЫ АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ БОЛОМЖ
-
158 бичил уурхайчныг албажуулав.
-
158 бичил уурхайчныг planetGOLD шалгуурыг ханган ажиллах боломж бүрдүүлж, хариуцлагатай алтны зах зээлд нэвтрэх боломжийг бий болгов.
-
50 бичил уурхайчны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэв.
-
1 санхүүгийн механизм* боловсруулав. Тус санхүүгийн механизмын хүрээнд 140,695 ам.долларын хөрөнгийн эх үүсвэр бий болов.
* Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байгуулагдсан Хадгаламж, зээлийн хоршоо нь төслийн байгуулсан алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй цехтэй уялдаа холбоотой ажиллаж, ашигт ажиллагааны тодорхой хувийг бичил уурхайчдад олгох зээлийн сан бүрдүүлж байна.
МӨНГӨН УСГҮЙ ТЕХНОЛОГИ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр байршилд бага оврын мөнгөн усгүй хүдэр баяжуулах цехийг байгуулсан. Эдгээрээс 158 бичил уурхайчин шууд ашиг хүртэж, байгаль орчинд ээлтэй технологид шилжсэн.
ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БА СУРГАЛТУУД
planetGOLD Монгол төсөл нь бичил уурхайчдад нэн шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, хариуцлагатай бичил уурхайг дэмжих зорилгоор Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ)-той хамтран нийт зургаан сургалтын модулийг бичил уурхайчдад зориулан боловсруулж, түүний хүрээнд системтэй сургалтуудыг бичил уурхайчдад зохион байгуулсан.
-
Жендэр ба хүний эрх
-
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
-
Байгаль орчны сайн туршлага
-
Хариуцлагатай бичил уурхай ба сайн туршлага
-
Бичил уурхайн албажуулалт
-
Бизнесийн удирдлага
Дээрх сургалтаас гадна БОУАӨЯ, МБУНДХ болон орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтран Минамата конвенц, түүний хэрэгжилт, мөнгөн усны эрсдлээс сэргийлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн албажуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж, нийт 3,268 бичил уурхайчид ба төрийн албан хаагчид хамрагдав.
ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА ОРОЛЦОО
Төслийн үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг нэн тэргүүнд авч үзсэн. Жишээлбэл:
-
Сэлэнгэ аймгийн Мандал суманд Бичил уурхайн албан бус Жендэрийн зөвлөл байгуулсан.
-
Орон нутагт жендэрийн идэвхтнүүдийг бэлтгэсэн.
МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ БА ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Төслийн хүрээнд боловсруулсан мэдээллийн товхимол, нийтлэл, видео, тайланг дараах сувгуудаас хүлээн авах боломжтой.
-
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан
-
Монгол Улсын Их Сургуулийн номын сан
Тогтвортой үр дүнг бататгасан түншлэл
Төслийн хамгийн үнэ цэнтэй үр дүн бол төрийн байгууллагууд, орон нутгийн захиргаа, бичил уурхайн байгууллагууд, бичил уурхайчид зэрэг гол хамтрагчидтай бий болгосон нягт хамтын ажиллагаа юм. Тэдгээр байгууллагууд төслийн хүрээнд бий болсон мэдлэг, арга зүй, загваруудыг ашиглан бусад бүс нутагт төслийн үр дүнг бататган ажиллах бүрэн чадамжтай болжээ.
planetGOLD Монгол төсөл нь Монгол Улсын олон улсын гэрээ конвенцод нэгдсэн үүрэг амлалтуудыг хэрэгжүүлэх, алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг халах, алтны бичил уурхайн технологийн сайжруулалт хийх, албажуулалтыг нэмэгдүүлэх, бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулахад нэн чухал хувь нэмрийг оруулж амжилттай хэрэгжиж дууслаа.